МУБИС-аас Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, Монгол улсад ажил хөдөлмөр эрхэлэх зорилготой гадаад иргнд болон монгол хэл, соёлоо сурч судлахыг хүсэж буй, хилийн чанадад оршин суудаг монгол иргэдийн монгол хэлний мэдлэгийн түвшин тогтоох, монгол хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх гарын авлага болгох, цаашлаад олон улсад монгол хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор монгол хэлний түвшин тогтоох шалгалт ToPMON (Test of Proficiency in Mongolia) -ыг боловсруулсан.

Энэхүү бүтээлийг МУБИС нь БСШУС-ын сайдын 2019 оны А/52 тоот тушаалд заасан чиг үүргийн дагуу 2019 оноос агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадын иргэний монгол хэл, бичгийн мэдлэг, чадвар шалгалтын агуулгыг анхан (I,II), дунд(III,IV), дээд(V,VI) шатлалаар тогтоох аргачлал боловсруулан, шатлал түвшин бүрд тохирсрн сорилын сан бүрдүүлж, үгийн сан, хэл зүй, унших, бичих, сонсох чадварын хэсэг тус бүрээр 10 хувилбар 1200 бүхий (CD-ны хамт) дунд шатны "Монгол хэлний түвшин тогтоох сорил"-ын ном хэвлэгдэн гарлаа.