Тус бүр нь 3-6 минут үргэлжлэх, янз бүрийн сэдэв бүхий харилцан яриа, лекц сонсоно. Эдгээрийг сонссоны дараа сонссон зүйлийнхээ тухай 5-6 асуултад хариулна. Асуултууд нь унших хэсэгтэй адилхан гол санаа, баримтын мэдээлэл, дүгнэлтийг хэр ойлгож байгааг үнэлэхэд чиглэгдэнэ. Харьцангуйгаар үгийн сан, өгүүлбэрийн бүтэцтэй холбоотой асуулт тавигдахгүй.
Өгүүлэмжийн хэв маяг нь:
- Харилцан яриа: Их сургуулийн кампус(хотхон)-тай холбоотой асуудал, ажил хэрэг, үйл явц
- Лекц: Профессор шинжлэх ухааны сэдэвтэй холбоотой мэдээлэл өгнө.
- Танхимын хэлэлцүүлэг: Лекцтэй төстэй боловч профессор нэг юмуу олон оюутантай харилцан ярилцаж, хэлэлцэж буй хамтын ажиллагаа.
Асуултын хэв маяг:
Сонсоход зориулсан зөвлөмж:
- Сонсох хэсгийн зорилгод боловсролын хөтөлбөрүүд, баримтын эх болон мэдээний хөтөлбөрүүд хамгийн сайн сурвалж болно
- Материалыг нэг удаа сонсоод, асуултад хариулна. Хоёр, гуравдахь удаа сонсохдоо хариултаа нягтлана
- Жинхэнэ шалгалтын үед бол харилцан яриа, лекцийг нэг удаа сонсох ёстой гэдгийг сана
- Эхийн зохион байгуулалт, чухал мэдээллийг онцлоход зогсоц ба аялгыг хэрхэн ашигласныг анхаарч, нэгээс нөгөөд яаж шилжиж буйг ойлгох
- Ашиглаж буй сонсох дадлагын хөтөлбөрөө бичиж ав
- Гол санаа, гол санааны өрнөл, түүний дэмжлэг болон тодорхой санааг дурдсан өгүүлэгчийн шалтгаан зэргийг ойлгох
- Зарим асуултад тэмдэг тааралдана. Энэ нь лекц юмуу харилцан ярианы хэсгийг дахин сонсоно гэсэн үг юм.
- Тэмдэглэл хийх чадвараа хөгжүүл, Энэ нь лекц юмуу харилцан ярианы хэсгийг дахин сонсоно гэсэн үг юм.
- Тэмдэглэл хийх чадвараа хөгжүүл. Сонсож байхдаа өөрт ойлгомжтой байдаг эмх цэгцтэй, дүрслэх аргаар түлхүүр үгсийг тэмдэглэж авахыг хичээ
- Их сургуулийн хотхоны амьдрал төдийгүй, шинжлэх ухааны янз бүрийн сэдэвтэй холбоотой толь бичгийн жагсаалт хий.