“МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний түвшин тогтоох

үнэлгээ-арга зүйн төвийн тухай 

МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний түвшин тогтоох үнэлгээ-арга зүйн төв нь гадаад иргэдийн болон хилийн чанадад оршин суудаг монгол иргэдийн Монгол хэлний түвшин тогтоох шалгалт, үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий төв юм. Тус төв нь Монгол Улсын их, дээд сургуульд сурах болон ажиллах хүсэлтэй гадаад хүмүүсийн монгол хэлний мэдлэг, чадварын түвшинг тогтоодог монгол хэлний TоPMON(Test of Proficiency in Mongolian гэсэн үгийн товчлол)  шалгалтыг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, боловсролын үйлчилгээ улам бүр нээлттэй болж байгаа өнөө үед Монгол улсад ажиллаж, суралцаж, амьдрах хүсэлтэй гадаадын иргэн, гадаадад амьдарч байгаа боловч эх хэлээ гүнзгийрүүлэн судлах сонирхолтой монгол иргэдэд зориулсан монгол хэлний түвшин тогтоох шалгалтын анхан, дунд, дээд шатны агуулгыг багтаасан 3 цуврал номыг МУБИС – аас эрхлэн гаргасан. Энэ ажлыг БСШУЯ – ны сайдын 2019.01.30 – ы өдрийн А/52 дугаар тушаалын дагуу гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэхүү тушаалын дагуу МУБИС – ийн Захирал, ШУА – ын ерөнхийлөгчийн 2019.04.22 - ны өдрийн хамтарсан шийдвэрээр “Гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлын хэсэг” байгуулагдаж ажиллаж эхэлсэн байна. Үүний үр дүнд “Монгол хэлний түвшин тогтоох сорил” Анхан шат (I, II)-ны ном 2021 онд, Дунд шат (III, IY)-ны ном 2022 онд, Дээд шат (Y, YI)-ны ном 2023 онд хэвлэгдэн гарч, уг шалгалтын агуулга, аргачлал болгон мөрдөж байна.

2021 оноос эхлэн МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний түвшин тогтоох үнэлгээ-арга зүйн төв нь уг шалгалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд 2024 оноос Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн “Монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг мөрдүүлэх тухай” 2024 оны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлэн үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

card image
2025 оны шалгалтын тов удахгүй гарна.
View
card image
Монгол хэлний түвшин тогтоох анхан шатны ном дахин хэвлэгдэн гарлаа
View