Албан нэршил:
- Монгол хэлээр: Монгол хэлний түвшин тогтоох шалгалт
- Англи хэлээр: Test of Proficiency in Mongolian (ToPMON)
Шалгалтын зорилго:
- Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх зорилготой гадаад иргэдийн монгол хэлний мэдлэгийн түвшинг тогтоох;
- Монгол хэл, соёлоо сурч судлахыг хрсэж буй, хилийн чанадад оршин суудаг монгол иргэдийн монгол хэлний мэдлэгийн түвшин тогтоох;
- Олон улсад Монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх;
Шалгалт хариуцсан байгууллага:
- Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол хэлний түвшин тогтоох үнэлгээ- арга зүйн төв хариуцан зохион байгуулах бөгөөд Монгол улсын хэмжээнд зохион байгуулдаг Монгол хэлний түвшин тогтоох шалгалт юм.
Шалгуулагчид:
- Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй гадаад иргэд;
- Монгол Улсад ахуйн нэгж, албан байгууллагад ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гадаад иргэд
- Гадаадын иргэншилтэй Монгол хүн буюу гадаадад төрж өссөн монгол иргэд;
Шалгалтын бүтэц:
- Шалгалтын бүтэц нь үгийн сан, хэл зүй, бичих, унших, ярих-сонсох дөрвөн чадварыг хамарсан хэсгээс бүтнэ.
- Нийтдээ 3 шатны I-VI түвшнээр үнэлэх бөгөөд III түвшнийн болзол хангасан тохиолдолд Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болох ба IV ба түүнээс дээш түвшний болзол хангасан бол их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд элсэн суралцах боломжтой болно